2010 оны 4 сарын 24- нд Шанхайн Монгол оюутны холбооноос сагсны
тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнд оролцох зорилго байгаагүй ч
Дэлхийг тойрон аялагч Монгол Бадарчин Амай Шанхайд ирсэн сургаар
түүнтэй уулзаж танилцахаар 22 -нд хэрэг болгон хотын төв рүү 2 цаг
метродож байж хүрсэн авч, цаг дэндүү орой болсноос Монголчуудын Сагсны
тэмцээн дээр сурвалжлахаар болсон юм. За ингээд л нэг өдөр хийх юмгүй
гийюүрч мөнгөө хий дэмий ходоод руу шидэж суухаар хотын төвөөр багахан
аялал хийхээр шийдэв. Цагийг боломжийн өнгөрөөх нэг арга бол Музей
үзэх. Энэ өдөр Музейд хүн багатайн дээр төлбөргүй байдаг тул эргэлзэх
юмгүй шууд Музейг чиглэв. Шанхайн Музей Ардын Талбайтай бөөр нийлэн
оршдог. 人民广场 Renmin Guangchang гэдэг буудал дээр буугаад л буудлын
аман доор шахуу. Хоёр жилийн өмнө байгууллагынхаа дарга нартай хамт
Шанхайд анх ирэхдээ энэ музейг үзэж байсан ч тэр үед цаг давчуу байсан
болохоор нүд хужирлахаар зүйлс дээр удаан тогтож үзээгүй билээ. Энэ
удаа бол ганцаараа, дээрээс нь мөнгөгүй шахуу байсан тул юу л байна цаг
л байлаа даа.
Надад энэ музейн дотоод засал нь таалагддаг юмаа. Дотор нь орохоор
тааз нь дугуй хэлбэрийн шилэн цонхнуудтай. Яг л Монгол гэрийн тооно шиг
санагдаад байдгийн. Тоононоос ч санаа авсан байж болох л юм. Учир нь
хятадын уламжлалт сууцанд ийм элемэнт байдаггүй санагдаж байна. Тооныг
хятадаар Tianchuanghu 天窗户 гэж бас их гоё орчуулсан байгаа юм. Үгчилбал,
тэнгэрийн цонх… Тэнгэр язгуурт Монголчууд өдөр шөнийн аль ч цагт,
гадаа ч гэрт ч тэнгэртэйгээ харьцсаар ирсний бэлэг тэмдэг нь Тооно ч юм
шиг. Гоё шүү.
Хятадын хаана ч тэмдэглэгээ их сайтай байдаг. Тэмдэглэгээ сайн байх
нь нийгмийн шаардлагаас үүссэн байх л даа. Энэ олон сая, жива хүн энэ
газар нутаг орон зай дээрээ хоорондоо эвтэй найртай хэрүүл уруулгүй
зохицон амьдрахын тулд олон зүйл дээр хэлэлцэж тохирсон байх
шаардлагатай. Чухам энэ л шалтгаанаас болоод их сэтгэгч Кунз нь хүний
нийгэм, харилцааны тухай хэдэн мянган дүрэм журам бий болгосон бизээ.
Одоогийн Хятадын нийгэм, хүмүүсийн харилцаа тэр чигтээ Кунзын ёс
суртахууны үзэл ухамсар дээр тогтдог шиг санагддаг. Гудамж зам талбай,
үйлдвэр үйлчилгээний газрын энэ бүх тэмдэг тэмдэглэгээ ч бас цаанаа энэ
үзлийг агуулж буй мэт. Төөрөгдөл, үл ойлголцол үүсэхгүй. Энэ надад
таалагддаг юмаа.
Музейд үзэж болох зүйлүүд тодорхой боллоо. Хятад, Англи, Япон хэлээр
тайлбаруудыг авч болдог. Би Хятад материалуудаас авлаа. Сүүлийн 10 жил
энэ хэлтэй зууралдаж байгаа тул энэ нь маньд арай хялбар. Хоёр жилийн
өмнө ирж үзэж байснаас арай ялгаатай нь энэ удаа Италийн уран зургийн
үзэсгэлэн болон Хятадын Үндэсний цөөнхийн үзэсгэлэнг үзэж болохоор
байна. Италийн зургийн үзэсгэлэн нь Италийн нэгэн музейтэй хамтран
гаргаж байгаа богино хугацааны үзэсгэлэн юм байна. Харин Үндэсний
цөөнхийн үзэсгэлэнгийн танхим нь байнгын үзэсгэлэн бөгөөд Бар жилийн
цагаан сарын өмнөхөн шинээр нээсэн юм байна.
Итали зурагнуудыг нь хурдан үзэх юм сан…..ккк… гээл сэтгэл минь хоёр
хөлийг яааруулаад байлаа ш дээ. 15-аас 20 дугаар зууны бүтээлүүд юм
гэнэ. Надад сонгодог уран зургууд таалагддаг юмаа. Эмэгтэй хүний гоо
үзэсгэлэнг дэндүү яруу тансаг илэрхийлдэг.
Музейн өнөөдрийн зочид бол гадаадын жуулчид, хятад оюутнууд бас
дотоодын хөдөөний аялагчид. Хөдөөний аялагчид ёстой хөөрхөн харагдаж
байсан. Хятадын аль муж хотоос ирснийг нь асуугаагүй боловч овоо холоос
ирсэн болов уу гэмээр царайтай дунд болон ахмад настай хүмүүс байв.
Улаан хацартай эмээ өвөө нар цахилгаан шатан дээр баахан соёлын шоконд
орж шуугилдацгааж байсан. Ихэнх нь цахилгаан шатаар анх удаа явж байгаа
юм шиг л санагдсан. Айгаад л,,,,шатан дээр хөлөө тавихгүй удаад
л….Хүний хөгжил нь эдийн засгийн хөгжлөө гүйцэхгүй л байгаа харагдах юм
даа. Харин манайх урвуу пропорциональ юмуу хаашаа юм. Эдийн засгийн
хөгжил нь хүний хөгжилдөө хүрэхгүй……..ккккк….Боловсрол, мэдлэг
чадвартай олон сайхан монгол залуус бий шүү. Бахархамаар, биширмээр………
Эхний өртөө.
Хятадын Үндэсний цөөнхийн үзэсгэлэнгийн танхим….Танхимын голд унжаад
байгаа улаан юм нь Лууны дүрс юм. Хятад буюу Хань Үндэстэн өөрийгөө
Луунаас гаралтай 5000 жилийн суурин соёл иргэншилтэй дорнын ард түмэн
гэж нэрлэдэг. Харин сүүлийн үед залуучууд нь үндэстний тотемоо Луу биш
Чоно байсан юм бишүү гэцгээх болсон нь 2005 онд Азийн уран зохиолын
тэргүүн шагнал хүртсэн Хятадын зохиолч Жиан Рунгийн “Чоно Тотем”
нэртэй номноос болсон гэх. Энэ номыг зохиолч Соёлын хувьсгалын үеэр
Өвөр Монголын талд цөлөгдөж байхдаа Монгол үндэстний Чонын үзэл хийгээд
Чонын тухай элдэв үлгэр домгуудыг тэмдэглэж авсан бөгөөд хожим
түүгээрээ ном бичсэн гэдэг. Гэвч уг номын зохиогч монгол хэлэнд
нэвтэрхий бөгөөд Г. Аким гуайн “Тэнгэрийн нохой” номыг тэр чигээр нь
шахуу хуулан “Чоно тотем” номоо бичсэн юм гэж Хятад хэл соёлд
нэвтэрхий Өвөр Монгол найзаасаа сонссон. Чоно тотемийг монгол хэлэнд
орчуулаад гаргачихвал хуулсан эсэх нь тодроод явчихна л даа. Гэвч
үүнээс бас нэг зүйлийг бодох ёстой. Өдийн олон жил бид гадны соёлыг,
гадны уран зохиолыг монгол хэлнээ орчуулж оруулж ирэхийг л эрмэлздэг
байв. Монгол хэл дээрх олон сайхан бүтээлүүдийг дэлхийн гол гол хэлүүд
рүү орчуулан, олон улсын зах зээлд гаргах цаг нь одоо нэгэнт болжээ.
Монгол соёлоо дэлхийд таниулан сурталчлах нь үндэсний өв соёл баялагаа
хамгаалах хамгийн сайн арга юм гэдгийг санагцгаах хэрэгтэй. Энэ л миний
бодол.Харин та юу гэж бодож байна даа?
БНХАУлс нь 56 үндэстэнтэй. Нийт хүн амын 90.56% нь Хань үндэстэн.
Бусад 55 нь цөөнх үндэстэн юм. Хань үндэстний үүх түүх гэвэл МЭӨ
202-220 онд оршин байсан Хань улстай холбогдох бөгөөд Хуа Шиа
үндэстэнээс үүссэн үндэстэн. Хуа Шиа нь 5000 жилийн түүхтэй эртний
үндэстэн ба Хятадын анхны төрт улс Чинь гүрний эзэн хаан Чин Ши Хуан
Хятад хэлтэй овог аймгуудыг нэгтгэхдээ Хуа Шиа үндэстэнг ч тойроогүй
бөгөөд Чинь гүрний дараа Хань гүрэн байгуулагдан 400 жил ноёрхлоо
тогтоосон бөгөөд Хуа Шиа үндэстэн хэдийнээ Хань үндэстэн болон ууссан
гэж эдний эх сурвалж дээр байх юмаа. Дээрх зураг дээр цайвар ногоон
өнгөөр будсан хэсэг нь Монгол үндэстнүүд тархан суурьшсан нутаг дэвсгэр
юмаа.
Зээ, энэ бол Өвөр Монголын Ордос аймгийн эхнэр хувцасны толгойн
чимэг юмаа. Шүр, мөнгөөр хийсэн чамин эд байх чинь лээ. Хэзээ нэг цаг
хугацаанд би ч гэсэн тал нутаг дээрээ ийм гоё монгол чимэгтэй гүйж л
явсан байх даа. Түүхийн хугацаанд аялдаг машин гарч ирвэл хэдэн зууны
өмнөх өөрийгөө харах юмсан даа.
Гоёхон байгааз дээ? Би яагаад ч юм ардын хөгжим, үндэсний хувцас чимэг харахаараа уйлчих гээд байдгийн. Өмнөх төрлийн юмнууд маань сэдэрчих гээд байдаг юмуу хаашаа юм. Ордосын эмэгтэйчүүд бас л баатар хувцастай юмаа. Монголын залуу дизайнер Баянзултай 2004 онд билүү 2005 онд уулзаж үндэсний хувцасны тухай ярилцаж байв. Монгол үндэсний хувцас ерөөс чамин тансаг, загвар зориулалт нь түмэн янз. Дээл хувцасны төрөл л гэхэд 400 гаруй байдаг тухай сонсч байсан юм байна. Торгууд эхнэрийн хувцас билүү дээ ханцуйны үзүүр нь нарийн мөр рүүгээ нилээд өргөн нэлэмгэр байдаг бөгөөд хонь малаа хариулах, гэрийн ажлаа амжуулах, морин дэл дээр хийсч явахдаа нялх балчир үрээ ханцуйлж явдаг гэнэ лээ. Энэ мэт монгол дээл хувцасны соёл барагдашгүй арвин баялаг. Нүүдлийн соёл, нүүдлийн мал аж ахуй маань бидэнд асар их чөлөөт орон зай, цаг хугацааг өгсний ачаар бидний урлагийн мэдрэмж өндөр, хувцас ахуйн соёл дэндүү тасархай чамин тансаг л даа. Энэ тухай Ди-Паркийн захирал Өлзий ахтай бас ярилцаж байсан санагдана. Европуудыг шалдан шахуу байхад манайх торгоор шарваар хийж өмсдөг байсан юм гэж түүхийн багш маань бас ярьдаг байсан. Ер нь тасарцан стилтэй ийм тансаг хувцас чимэгтэй монгол шиг дээд ард түмэн ховор доо. Тээ?
Шанхайн Музейд Манж Чингийн үеийн дурсгал болох Монгол дөрөө цохиж
явах шив дээ. Хань үндэстэн хүн үүнийг яаж мэдэрч байгааг мэдэх юм
алга. Суурин хүмүүст энэ шал сонирхолгүй сэдэв байх л даа……..
Зэээ хөө, Монгол мөнгөн аяга маань ах дүү хоёр хөөргийн хамт. Бас л Манж Чингийн үетэй холбогдох эд зүйлс байна.
Үндэстний цөөнхийн музейд монгол эдлэл хэрэглэл сонирхож байсан
хүмүүсээс асуулт асууж үзлээ. Америкийн Чигагогоос ирсэн өвгөн
аялагчаас:” Монголын тухай хир мэдэх вэ? ” гэж асуутал, “Уучлаарай, би
мэдэхгүй юм байна ” гэдэг юм байна. Английн Манчестерийн иргэн залуу
аялагч харин “Бага сага мэднэ ээ. Чингэс хаан, Цараан хэрэм….” гэлээ
дээ. Маний үеийн нэг хятад охин Ордос эмэгтэйн толгойн чимэгний зургийг
дарж байна. Өнөө л асуултаа асуув. Тэр миний хариуд “Би Хятадын өмнөд
нутгийн хүн учраас Монгол үндэстнийг сайн мэдэхгүй. Гэлээ ч энэ бол
умардын нүүдэлчин үндэстэн гэдгийг мэднэ” гэлээ. За Монгол улс болон
Монгол үндэстний талаар хүмүүсийн бодол ийм байна. Энэ хүмүүсийн бидний
мэдэхгүй байгааг буруутгах арга алга. Бид л өөрсдийгөө байгааг илүү
тод, илүү хурц мэдрүүлэх таниулах хэрэгтэй байна аа. Залуус минь…….
Италийн Уффизи музейн шилдэг үзмэрүүд Шанхайд иржээ.
Уг нь яг энэ танхимд зураг авах хоройтой юм билээ л дээ. Одоо тэгээд
яахав. Ганцаараа үзээд өнгөрөхөөс хайран санагдаад гар утсаа нууцхан
сарвайгаад хурдхан гэгч нь зураг дарсан ш дээ. Эхнийнх нь амжилттай,
хоёр дахь нь амжилтггүй ээ. Баригдсан..ккк…Камераа хураа гэж хамгаалагч
муухай хашгирахыг сонсоод бушуухан далд хийсэн…
Хоёр дахь зураг нь энэ шүү дээ. Гэхдээ гоё зураг байгаа биз…..15
дугаар зууны бүтээл шүү дээ. Гэгээн Мария гээгүй байгаа даа. 6 зууны
өмнө амьдарч байсан тэр зураач чухам 21 дүгээр зуунд жирийн Монгол
охин өөрийнх нь зургийг Шанхай хотод ирж үзэхдээ, Блог буюу цахим
ертөнцөд өөрийнх нь зургийг дэлгэхийн тулд хулгайгаар зураг авч,
хамгаалагчид загнуулна гэж бодоо ч үгүй биз,,,,төсөөлөө ч үгүй
биз….зүүдлээгүй нь бүр ойлгомжтой..
За энэ бол мөнгөн тэмдэгт болон зоосны үзэсгэлэнгийн танхим. Өмнөх
нэгэн бичлэг дээрээ Чингис хааны алтан зоосны тухай бичиж байсан
санагдана. Энэ жил дахиад л алтан зоосноосоо адис авлаа л даа. Миний
Шанхайд сурч байгаа нь бас түүний хүч байх гэж боддийн. 2 жилийн өмнө
алтан зоосыг анх үзэж байхдаа өөрийгөө энэ хотод ингээд суралцана гэж
мөрөөдөө ч үгүй байсан. Өвөг дээдсийн минь сүнс сүлд намайг энэ
зоосоороо дамжуулан ивээсэн биз ээ. Алт бол газрын холбоос, гагнаас
төдийгүй хамгийн нууцлаг, хамгийн шидтэй метал. Алт, цагийн ямар ч
шалгуурыг дийлж, уг хэлбэр хэмжээгээ хадгалан үлдэж чадах цорын ганц
метал. Тиймээс эртний хүмүүс онцгой үед түүн дээр захиас, нууц тарни
бичиж хадгалдаг байсан гэнэ лээ. Төвдийн өндөрлөгийн хөрсөн доор эртний
мэдлэг агуулсан асар олон алтан ялтас байдаг тухай Мулдашевийн номноос
уншиж байсан билээ. Цаг нь болохоор алтан ялтасууд хүн төрөлхтөнд
өөрийгөө нээнэ биз дээ. Би тэгж итгэж байгаа.
Шанхайн музей ( Shanghai Museum )-д хадгалагдаж байгаа “Чингис хааны алтан зоос”.
2006 онд Ду вэй шань, Тань Дуан Янь (杜维善, 谭端言) гэж хятадын хоёр эх оронч Торгоны зам дагуух эртний улс орнуудын 2000 гаран зоосны цуглуулгаа хотынхоо музейд хандивласан бөгөөд дотор нь энэ зоос байсан байна. Лондонгийн их сургууль, Иелийн их сургууль, Францын үндэсний төв номын сан гээд дэлхийн нэртэй их сургууль, байгууллагуудын судлаачид энэ зоосыг “Чингис хааны алтан зоос” гэж дуу нэгтэй баталсан. Зоосны гадна хүрээн дээр бичээстэй байх үгсийг тайлахад: “Алтан зоосыг 618 онд 伽兹那 (Que Zi Na)-д бүтээв” (Исламын он тооллын 618 он нь МЭ 1221 он юм ). Харин зоосны дунд талд “Хаадын хаад, Хамгийн агуу, Хамгийн шударга Чингис хаан” гэж бичээстэй байдаг. Дэлхий дээр ийм зоос ердөө 10 хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэ лээ.
2006 онд Ду вэй шань, Тань Дуан Янь (杜维善, 谭端言) гэж хятадын хоёр эх оронч Торгоны зам дагуух эртний улс орнуудын 2000 гаран зоосны цуглуулгаа хотынхоо музейд хандивласан бөгөөд дотор нь энэ зоос байсан байна. Лондонгийн их сургууль, Иелийн их сургууль, Францын үндэсний төв номын сан гээд дэлхийн нэртэй их сургууль, байгууллагуудын судлаачид энэ зоосыг “Чингис хааны алтан зоос” гэж дуу нэгтэй баталсан. Зоосны гадна хүрээн дээр бичээстэй байх үгсийг тайлахад: “Алтан зоосыг 618 онд 伽兹那 (Que Zi Na)-д бүтээв” (Исламын он тооллын 618 он нь МЭ 1221 он юм ). Харин зоосны дунд талд “Хаадын хаад, Хамгийн агуу, Хамгийн шударга Чингис хаан” гэж бичээстэй байдаг. Дэлхий дээр ийм зоос ердөө 10 хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэ лээ.
Хубилай хааны Их Юань гүрний цаасан дэвсгэрт хэвлэх бар
Юань гүрний цаасан дэвсгэрт
Их Юань гүрний нэвтрэх эрдэнүүд (大元通宝)
Их Юань гүрний нэвтрэх эрдэнэ, Их Юань улсын эрдэнэ (大元通宝,大元国宝)
Дараагийн зогсоол Шаазан эдлэл, Шаазангийн соёлын үзэсгэлэнгийн
танхим. Хятад шаазангийн соёл одоо ч гэсэн нууцаа хадгалсаар л байна.
Бидний сайн мэдэх Будаатай аягыг чинь Хятадын ЖинДөЖэнь 景德镇 гээд
шаазангийн алдарт үйлдвэр тосгонд л хийдэг юм шүү дээ.
2008 оны 12 дугаар сарын 31 ний шинэ жилээр Бээжингийн захад
байрладаг шаазангийн үйлдвэрт очиж өөрийн гараар таваг урлаж байлаа.
Үйлдвэр гэхээсээ илүүтэйгээр соёлын аялал жуучлалын газар гэж хэлж
болно. Гадаадын асар олон жуулчид тэнд очиж өөрийн гараараа элдэв ваар
сав хийж хатаагаад, дараа нь дээр нь хүссэн хээ угалз, хэлбэр дүрсээ
зурна. Тэгээд дахин өндөр даралтаар шатаагаад жинхэнэ урлагийн бүтээл.
Миний хийсэн таваг гэрт минь хадгалаатай байгаа. Хожим үр хүүхэддээ
ярих сэдэв нэгээр нэмэгдсэн гэж бодоол баяртай байдгийн.
Шаазан шатаах өндөр даралтын зуух
За ингээд л шаазангууд….. Чин гүрний үеийн шаазангийн онцлог нь хөх өнгөтэй гоё хээ угалз бүхий байдаг.
Сайхан байгаа биз дээ? Энэ шаазан дээр торго дурдан дээр байдаг
элдэв хээ угалзыг цөмийг зурсан шиг санагдаж байсан. Сайн ажиглавал
бүгд өөр өөр хээнүүд байгаа.
За энэ бол бүр Баруун Шиа улсын үед хамаарах эрт балар цагийн эд ээ.
Баруун Шиа нь МЭ 1032 – 1227 оны үед тогтнож байсан улс юм. Тэгэхээр
чинь багаар бодоход энэ хүрэн шаазан чинь 800 жилийн түүхтэй байгаа юм.
Надаас 774 насаар ах юм байна даа.
Дараагийн зогсоол. Уран баримал, чулуун сийлбэр
Бурхадтай хамт, урлагтай хамт
Бурхадын чулуун сийлбэр. Тэр доор нэг тэмээний дүрс харагдаад байгаа
биз. Хойд Вэй улс буюу МЭ 386-534 оны үед хамрагдах бүтээл.
Энэ их хөөрхөөн. Волтдиснейн “Мулан” гээд хүүхэлдэйн кино дээр
гардаг царай байгаа биз дээ? Эрт цагийн хамгийн үзэсгэлэн төгөлдөр
эмэгтэйчүүдийн төрх ийм байсан. Үндэстний сэтгэхүйд нь одоо ч энэ төрх
байсаар байгаа юм шиг санагддаг. 15-ны сар шиг дугариг нүүртэй
хүүхнүүдийг хамгийн буян заяа сайтайд тооцдог.
Мянган бурхан…гайхамшиг…Яаж чулууг ингэж сийлж чаддаг байна аа.
Техник одоогийн шиг хөгжилтэй байлаа гээд ч ийм уран тансаг хийцийг
гаргаж чадах уу үгүй юү? Ер нь эрт цагийн хүмүүс асар олон зүйлийг
биднээс нуусан байх аа. Пирамид бол тод жишээ.
Хэвлий нь том байгаа биз? Италийн уран зургууд дээр ч бас
эмэгтэйчүүд, дагинас нь том хэвлийтэй байдаг. Хэвлий гүдгэр байх нь эрт
цагийн сайхан монгол эмэгтэйн 15 шинжийн нэг байсан тухай манай Дуу
хоолойн Монгол хэлний редакцийн сурвалжлагч Баяндорж гуай хэлж байсан.
Энэ зуурт нэгэн хайрт эгчийнхээ ярьж байсныг бас саначихлаа. Дорнын гүр
ухаанд хүний биенд 7 чакра буюу хүрд байдаг. Хүйсний хавьд бас нэг
чакра оршдог. Эмэгтэй хүний хэвлийд үр хүүхдээ тээж бойжуулдаг сав буюу
умай байрладаг тул асар их энерги хүчийг агуулдаг. Энергийн сав гэдэг
утгаараа энэ нь гүдгэр байдаг бөгөөд гүдгэр байх тусам магадгүй энерги
илүү их байдаг байж болох юм гэж эгч минь ярьж байсан юм даг. Дараа нь
бодоход үгүйсгэх арга бас үгүй мэтээээ.
Цахилгаан шатаар…..дараагийн зогсоол руу. Энэ бол гэрийн тавилга
сэлтийн үзэсгэлэн…..Гэрийн тавилга бол бүсгүйчүүдийн хамгийн дуртай
хамгийн хоот сэдэв.
Ажаад байхад Манж Чингийн үед хятадын олон салбарын, тэр дундаа
урлаг соёлын хөгжил нилээд хөгжсөн шигээ. Манж бол Монголтой адил цөөн
хүн бүлтэй умардын нүүдэлчин үндэстэн. Тэд хятадын хөдөлгөөнгүй 5000
жил болсон торхтой ус шиг суурин соёлд нүүдлийн соёл иргэншлийн
элемэнтүүдийг асар их оруулж, Хань соёлыг шинэ агаараар амьсгалуулсан
юм шиг санагддийн. Харамсалтай нь алтны дэргэдэх гуулийг шарлуулах гэж
байгаад өөрөө гууль болоод алга болж өгсөн л дөө…….ккккк
Энэ бол Манж Чингийн үед хамрагдах сандал. Чингийн төрийн хятадын
соёлд оруулсан нүүдлийн соёлын элемент цохиж явна даа. Харж байна уу
тэр морийг? Газар тариалан эрхэлж, гахай тахианы мах иддэг Ханьчуудад
ямар юмных нь Морийг дээдлэх ухаан байв гэж….Энэ бол нүүдэлчин хүний л
соёл…..
Энэ мөн л Чингийн үеийнх ээ. Зүгээр л тасарчихсан хээ угалз, сийлбэр
байгаа юм л даа. Үүнийг урласан хүн нь олон ч хоногийн нойр хоолоо
хассан байх даа. Гайхмаар байгаа биз дээ……….Тэгээд хөөрхий Манжууд
гайхмаар байгаад яахав дээ. Үндэстэн нь тэр чигээрээ алга болоод одоо
энэ сандал ширээ л үлдсэн байна. Монгол эх орон минь, Монгол ахан дүүс
минь, Манжийн алдааг л битгий давтаасай. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ
өөрийн соёлоо дэлхийд таниулж, үндэсний дархлаагаа сайжруулж, эх болсон
хэл соёлоо хамгаалцаая оо….Дээд язгуурт тэнгэр заяа минь монгол
бидэндээ хүч хайрла.
Аялал энд дуусч байна. Энэ хүртэл хамт аялсан танд Машид баярлав. Магнай тэнийв.
没有评论:
发表评论