2012年12月8日星期六

Нэгдүгээр бүлэг хэсэг 4: Хятадын GDP өсөлт ба адуу шиг хурдлах эрсдэл

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

 Зохиогч: Erik Izraelewicz
          Нэгдүгээр бүлэг    
Адуу шиг хурдлах эрсдэл     

Жон Смит бол типичний Англи эр. Тэр хэдэн үеэс нь өвлөгдөн ирсэн ферм ажиллуулдаг. Том хүү нь түүний үйл хэргийг залгамжилсан. Харин бага хүү нь үйдвэрт галт тэрэгний эд анги угсардаг. Түүний ач нар нь ферм, газар тариалангаас хол хөндий бөгөөд хотод амьдарцгаадаг. Нэг нь багш, нөгөө нь инженер, бусад нь бизнес эрхэлцгээдэг. Гуч нарыг нь бол дурдаад ч хэрэггүй. Компьютерийн тоглоомын программ зохионо, хүнийг клоний аргаар лаборторит гаргаж авах судалгаа хийнэ, радио телевизэд ажиллана.....гээд л.Магадгүй тэднийг музейд аваачиж үзүүлбэл л үнээний сүү, өндөг, улаан дарс хаанаас бий болдгийг ойлгох байх.Англи болон Европын бусад улс оронд, Америкт аж үйлдвэрийн хувьсгал үе үеийг дамжин аажмаар явагдаж байсан бол Хятадад байдал огт өөр.

       Ли овогт залуу болон түүний гэр бүлийнхэн өөрсдийн үе үеийн өвөг дээдсийн адил газар тариалан эрхэлж амин зуулгаа залгуулдаг байв аа. 20 дугаар зууны 60-аад онд дэгдсэн “Соёлын хувьсгал”-ын үед хэсэг сэхээтэн түүний нутагт цөлөгдөж хар ажил хийж байсан юм. Гэсэн ч Ли-ийн хувьд хот дэндүү хол санагдаж байсан гэдэг.  Гэтэл одоо түүний хүүхдүүд бүгд хотод суурьшиж, түүний амьдарч байснаас бүр шал ондоо шинэ орчинд амьдарцгааж байна. Ли авгай энэ насандаа телефон утас гээчийг харж явсангүй. Харин хүүхдүүдийнх нь хувьд утас бол ердийн хэрэглээ. Нэг газраас нөгөөд, хөдөөнөөс хотруу дуу дүрс дамжуулах шидэт гэмээр энэ жижижгхэн хар хайрцаг Ли-ийн хувьд одоо ч нэг л танил бус, харин хүүхдүүд нь хонхтой илжиг шиг өдөржин гар утаснаасаа дүүжлээтэй. Ли-ийн ач нар гэж компьютерийн тоглоом, интернетийн улаан хорхойтнууд. Ли тэднийхээ шинэ амьдралыг ойлгоё гээд ойлгож чадахгүй мунгинах аж. Хятад хөгжлийн зарим нэг үе шатыг алгасан нь түүний аж үйлдвэрийн хувьсгалын онцлог тал юм. Үүнийг адуу шиг хурдлах хувьсгал гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ нь ямар ч эрсдэлгүй гэж хэлж байгаа юм бишээ.
       Зарим хүний нүдэнд Хятадын аж үйлдвэрийн хувьсгал ямар ч онцгой зүйлгүй, хэв хэвийн жив жирийн харагдаж болно. Урьдын Англи, Америк, Япон, одоогийн Солонгосынхтой яг адилхан эсвэл бараг төстэй мэт үзэгдэж болох юм. Хотжилт, үйлдвэржилт, их хэмжээний хөрөнгө оруулалт, дунд анги давхрага энэ бүгд Хятадад хувьсгал хэдийнээ эхэлснийг гэрчилнэ. Хятад 25 жилийн хугацаанд Английн бүтэн нэг зуун дамжин туулсан замыг туулсан. Дундад улсын хувьсал өөрчлөлт үнэхээр хурдтай байна.
     Хятадын эдийн засгийн өсөлт өндөр байгаа нь нэг жишээ юм. Өнгөрсөн зуунуудад болж байсан аж үйлдвэржилтүүдийн хувьд энэ нь боломжгүй байсан зүйл юм. Хятад нээлттэй шинэтгэлийн дараах эхний 9 жил (1978-1986 он) –дээ нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээ нэг дахин нугалсан байв. 1997-2006 онд дахин нэг дахин өсгөнө гэж Бээжин тооцоолж байна (Ном 2005 онд хэвлэгдсэн тул зарим үзүүлэлт хуучныхаараа байгаа. Орч). Одоогийн байдлаар дэлхийн түүхэнд нэг хүнд ноогдох GDP –ээ 9 жилийн дотор 2 дахин өсгөж чадсан туршлагатай улс бол Япон (1960-1969 он) юм. Үүнээс хойш 1969-1990 онд Япон 21 жил зарцуулж байж нэг дахин өсөлтийг бий болгосон юм. Солонгос ч гэсэн аж үйлдвэрийн хувьсгал хийсэн туршлагатай. 20 дугаар зууны сүүлийн хагаст тэдний үйлдвэржилт маш эрчтэй байсан ч Хятадын амжилтыг эвдэж чадаагүй юм. Солонгос 13 жил (1970-1983 он) зарцуулж байж нэг хүнд ноогдох GDP –ээ нэг дахин нэмэгдүүлсэн, түүний дараа 11 жил (1983-1994 он) зарцуулж байж дахин нэг дахин өсгөж чадсан.

        Хамгийн анхны аж үйлдвэржсэн улс орны туршлагатай харьцуулах юм бол Хятадын хурд жинхэнэ галзуу хурд юм. Аж үйлдвэрийн хувьсгалын өлгий нутаг Англи 58 жил (1780-1838) зарцуулан байж хүн амын дундаж орлогоо нэг дахин нэмэгдүүлсэн юм. Америк арай бага хугацаа зарцуулсан ч Хятадтай харьцуулбол бас л их. 48 жил (1839-1886). 25 жилийн туршлагатай болсон Шинэ Хятадын эрх баригчид одоогийн хурдаа сааруулахгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм. 2020 он гэхэд GDP –ээ 2 дахин нугалан өсгөх зорилт дэвшүүлээд байгаагаа тэд нэгэнт зарласан. Бээжингийн Их сургуулийн нэрт профессор Лин И Фү (Justin Yifu Lin) зэрэг хятадын олон эдийн засагч дээрх зорилт хэрэгжих бүрэн үндэстэй гэж үзэж байгаа юм. Лин профессорын үзэж байгаагаар, Хятад жил бүр эдийн засгийн өсөлтөө 8%-10% хооронд байлгах боломжтой бөгөөд ирэх 20-30 жилд дээрх зорилтоо биелүүлж чадах аж.
        Хятадууд бол холч хараатай хүмүүс——Гэвч энэ өөдрөг үзлийг Барууны Хятад судлаачид бүгд хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлийн хэдэн жил судлаачид хятадын галзуу хурдлах өсөлт нэг л өдөр эдийн засгаа бүхэлд нь хананд мөргүүлэн унагах вий дээ гэж сануулсаар байна. Ялангуяа Америкийн судлаачид энэ талаар “Савангийн хөөс” хэмээх нилээд дэлгэрэнгүй таамаглал дэвшүүлсэн юм. Тэд хятадын эдийн засгийн өсөлтийг савангийн хөөстэй зүйрлэж, энэ хөөсийг хагалах зүү маш олон төрөл болохыг тайлбарлахдаа 21 дүгээр зууны эхэнд эдийн засгийн урт хугацааны өсөлтөд нөлөөлөх гол аюулуудыг нийгмийн, санхүүгийн, улс төрийн гэсэн үндсэн гурван төрөлд хувааж үзсэн юм.
("Дэн Сиаопин Хятадыг өөрчилсөн" номын хавтасны зургаас татаж оруулав. Дэн Сиаопин нь 1904 онд Хятадын Сы Чуань мужийн төрсөн. Тариачин гаралтай. 1920-1926 онд Францад ажилчин залуучуудын сургуульд сурч, үйлдвэрт хараар ажиллаж байсан бөгөөд Францад байх үедээ ирээдүйн их удирдагч Жоу Энлай зэрэг нөхөдтэй хамтран хувьсгалын үйл хэрэгт сэтгэл шулуудан орж, улс төрийн шалтгаанаар 1926 онд Францаас оргон, Москва дахь "Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сурууль"-д элсэн орж 1 жил орос хэл судалсан. Франц боловсролтой,орос хэлтэйэнэ сэхээтэн 73 насандаа буюу1978 онд Хятадын 5 дахь Төрийн зөвлөлийн удирдагчаар сонгогдон улмаар "Баялагийг бүтээцгээе", "Ард нийтээрээ баяжицгаая" уриан дор "Муур хар ч бай цагаан ч бай гагцхүү хулгана барьж чаддаг байх ёстой" гэсэн өөрийн алдарт үзэл санаагаараа олон жилийн турш Маоизмд хэт автагтанасар их туйлдаж ядуурсан Хятад оронд эдийн засгийн шинэтгэл хийж, одоогийн хөгжлийн түлхүүрийг олж авчирсан юм.
            Миний оюун бодлоор бол Хятадын аж үйлдвэрийн хувьсгал гээчийг хийхэд нөхөр Дэн Сиаопинд Францид ажиллаж хөдөлмөрлөж байсан туршлага нь ихээхэн тус болсон байж таарна.Миний орчуулаад байгаа энэ номыг ч Франц хүн бичсэн ном. Тэгсэн мөртлөө Дэн Сиаопинийг Францад боловсрол олсон тухай, магадгүй Франц загварыг хуулсан байж болох тухай дурдаагүй байгаа нь сонин. Дэн Сиаопин өөд болтлоо өөрийгөө Францад боловсрол эзэмшнийг дурдаж байгаагүй бөгөөд Францын талтай уулзалт хийхдээ үргэлж орчуулагтай явдаг байсан, нийтийн өмнөфранцаар хэзээ чярьж байгаагүй. Нас нилээд өндөр болсон үедээ нэг удаа францаар маш цэвэрхэн ярьж байсан гэж нэгэн франц сэтгүүлч түүний тухай дурсан ярьсан байдаг юм билээ.
           За энэ ч яахав. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань он удаан жил харийн орны хөгжилд хамгийн эрч хүчтэйзалуу халууннасаа өргөөд байлгүй, эрлийн хариугаа олсон бол хурдхан эх нутагтаа харьж, элэг нэгтнээ дэвтээж, гэр орноо өөд татах хэрэгтэй байх гэж би санадаг. Хятадын хөгжлийг хараад бид битгий хэл хаа холын Франц ч хүртэл санаа чилээж, сэтгэл зовинохын зэрэгцээ гайхаад бишрээд байна. Хөгжлийн гол гарцыг олсон нөхөр Дэн Сиаопинг харин Францад хараар ажиллаж байв гэдгийг мэдээд надад их сэдэл тэмүүлэл, найдвар төрсөн. Эх орны загасчид минь ээ, гадаад далайгаас загас шүүрдсэн бол завин дээрээ ганцаар идэлгүй гэртээ аваачиж олноороо тухлан зооглож, загас барьсан шинэ туршлагаа бусад загасчидтайгаа хөөрөлдөн суувал жаргал биш үү дээ гэж. Харин та юу хэлмээр байна? )

没有评论:

发表评论