2012年12月8日星期六

Гэрийн даалгавар: "Шанхайн Ислам хоолны газууд өөр шашны хүмүүст үйлчлэх дургүй" сурвалжлага

      “Ислам хоолны газар өөр шашны хүмүүст үйлчлэх дургүй” гэдгийг “Лан Жоу ислам хоолны газар”-ын үйлчлэгч Ма жүн үгүйсгэхгүй байна. Шанхайн Сун Жиан дүүргийн Оюутны гудамжинд байх энэ ислам хоолны газар хичээлийн өдрүүдэд оюутнууд тасардаггүй, гэхдээ амралтын өдрийн энэ өглөө хөл хөдөлгөөн тун бага байна. Өглөөний 10 цагийн байдлаар дөнгөж 5 дахь үйлчүүлэгчийнхээ захиалгыг авч байна.      Хонь үхрийн махтай 50 нэр төрлийн хоолоор үйлчилдэг энэ хоолны газар амт чанартай, хямд хоолыг хурдан шуурхай хийдгээрэй бусдаас ялгаатай. Гурилтай шөл, будаатай хуурга гэсэн хоёр хоол захиалахад нийлээд 10 юань бөгөөд 10 хүрэхгүй минутанд хийж өглөө.
     Шанхай хийгээд өмнөд хятадад цөөн тааралдах алаг нүдтэй, хүрэл царайтай хүмүүс бол хоолны газрын эзэд болон үйлчлэгчид. Тэд бол Хятадын баруун хойд нутгуудаас ирсэн мусалман хүмүүс. Толгой дээрх тавган хэлбэртэй цагаан малгайгаар нь тэднийг амархан таньж болно. Хөх нуур мужаас ирсэн Ма жүн ч мөн тэдний нэг. 

      “Бид Мусламууддаа л цэвэр ариун хоолоор үйлчлэх зорилготой.” гэж Ма жүн хэлэв. Эдний хэлж байгаа цэвэр ариун хоол гэдэг нь Ислам шашны дээд судар болсон коранд нь нийцсэн хоол хүнсийг хэлэх бөгөөд бүр тодруулбал, хоолонд нь гахайн мах огт байх ёсгүй, үхэр, хонины мах байж болох ч зөв аргаар боловсруулсан байх хэрэгтэй. Тухайлбал, хонь үхрийг наран ургах зүгт толгойг нь харуулж байгаад нядалдаг.
   “Энгийн хоолны газруудад үхэр хонины махтай хоол идэж болох ч дээрх шалтгаанаар бидний шашинд харшлах тул мусламууд зөвхөн ислам хоолны газар хооллохыг зорьдог. ” Ма жүн хэллээ.
        “Шанхайд үхэр, хонины мах олдохгүй тул бид хоолондоо Ганьсү, Шин жиан болон Хөх нуур мужуудаас авчирсан сарлаг, ямааны мах хэрэглэдэг.” гэж Ма жүн цэсэн дээрх “Сарлаг” гэсэн бичгийг заангаа хэлэв.
       “Манай сургууль доторх Ислам хоолны газар гадаад оюутан бидэнд үйлчилэхээс эрс татгалздаг. Энэ бол ялгаварлал.” гэж Шанхайн гадаад хэлний их сургуулийн оюутан Мари хэлж байна.
     Ма жүн үүнийг үгүйсгэхгүй байна. “Өөр шашинтай хүмүүст үйлчлэх дуртай биш байдаг нь үнэн. Гэвч шашин адил бол бид үндэстэн харгалзахгүй дуртай үйлчилдэг. Үйлчлэх ч ёстой. Манай хоолны газарт гэхэд, Турк, Африкийн Мусалман оюутнууд дандаа үйлчлүүлдэг.” гэж тэр хэлсэн юм.
      “Хоолны газар бол үйлчилгээний, бизнесийн байгууллага. Тиймээсманай хаалга хүн болгонд нээлттэй. Гагцхүү манай шашныг илт дорд үзэхгүй, хүндэтгэлтэй боддог бол бид талархан хүлээн авна. ” гэж Ма жүн хэлэв.

Шанхай хот
2010 оны 04 сарын 11 өдөр



                            上海伊斯兰餐厅对信仰不同的外国人持有偏见态度
 

2010年4月11日 星期日

       “我们校园里面的伊斯兰餐厅不让我们外国留学生吃饭。这就是偏见和歧视”上海外国语大学留学生玛丽说道。兰州正宗伊斯兰餐厅服务员马俊而不否认“伊斯兰餐厅不太欢迎宗教信仰不同的外国人”。
      兰州正宗伊斯兰餐厅是位于上海松江大学生学生街,这里顾客挺多,其中以大学生居多。但是,周末两天人比较少一些。据今天早上10时情况,他们才接待第五个顾客。
      兰州正宗伊斯兰餐厅饭菜以牛肉和羊肉为主,品种50多种。廉价优质和快速是这里的名片。比如说,订了牛肉拉面和羊肉炒饭,在10分钟内做完上菜,价格总共是10块人民币。
在上海和中国南方容易看得出来典型的穆斯林人。他们浓眉大眼,一般头上带着小白布帽子。正宗穆斯林餐厅的马俊也不例外。
“我们的目的是让穆斯林人吃纯洁的饭菜”马俊说道。他所说的纯洁饭菜指的是完全符合于伊斯兰教圣书“可兰经”的饭菜和食品。穆斯林人根本不能吃猪肉,除了鸡肉和鱼肉以外,用特殊的方法加工的牛肉和羊肉才可以吃。具体地说,屠宰牛和羊时,必须把它的头部朝向日出的方向等。
“当然牛肉和羊肉做饭的普通餐厅挺多。不过,由于上面这个原因穆斯林人一般不能吃他们菜,而一定要到伊斯兰餐厅吃饭的。再说,我们伊斯兰餐厅的牛肉和羊肉之所以味道可口的,是因为特地从北方运过来的。”马俊说道。他不否认,伊斯兰餐厅不太欢迎宗教信仰不同的外国人这一说法。
“确实是这样,不过餐厅是一个具有营利性单位,所以应该可以说,我们餐厅的门给每个人开着。来自世界不同国家的外国留学生都喜欢到我们餐厅吃饭的。我们只但愿的就是,他们尊敬我们的宗教。”

 4 сарын 10-нд багш надад сурвалжлагын тухай хичээл орлоо. Өмнө нь хүнээс яриа л авсан бол түүнийгээ ярилцлага юмуу сурвалжлага гээд л хольж хутгаад яриад байдаг байжээ. Сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлийг дотор нь:
1. Мэдээ мэдээлэл
2. Үзэл бодол
3.Зар сурталчилгаа гэж ерөнхий хуваагаад, Мэдээ мэдээлэл дотор нь мэдээ, сурвалжлага, ярилцлага, өгүүлэл, хөрөг зэргийг багтаан, харин редакцийн өгүүлэл, тойм, эрэгцүүлэл, шүүмж, эссэ зэргийг үзэл бодолд хамруулан ойлгодог юм байна.
Мэдээлэл, үзэл бодол хоёр маш том ялгаатай. Мэдээлэл нь цэвэр баримт дээр тулгуурладаг бол, үзэл бодол нь баримтын хажуугаар тухайн сэтгүүлчийн сэтгэгдэл, төсөөлөл, мэдрэмж, таамаглал, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг туссан байж болдог.
Сурвалжлагыг дэлгэрэнгүй мэдээ гэж бодож болох бөгөөд гол онцлог нь дүрслэл байдаг юм байна. Олон эх сурвалжаас баримт цуглуулж, ярилцлага авч болох боловч түүнээсээ хамгийн хэрэгтэй хэсгийг нь хамгийн хэрэгтэй хэсэгт багахан оруулж өгдөгөөрөө ярилцлагаас бас ялгаатай.
Гэрийн даалгаварт сурвалжлага хийх ёстой байв. Сэтгүүлзүйн аль ч бичлэгт өнцөг олно гэдэг хамгийн хэцүү нь юм байна. Түм буман сонин содон үйл явдал хорвоо ертөнц дээр хором тутам болдог. Үүнээс мэдээ болох тэр үйл явдлыг сонгоно гэдэг бол далайгаас шүр хайхтай адил бэрх зүйл юм шиг санагдсан. Яг багшийн хичээл дээрээ зааж өгсөн үгийг өөрийн эрхгүй өөртөө хэлсээр байсан.
“When a dog bites a
man that is not news,
because it happens so often.
But if a man bites a
dog, that is news.”
- Editor, John B. Bogart, New York Sun (1848 - 1921)
       
"Нохой хүнийг хазвал мэдээ биш, хүн нохойг хазвал тэр чинь мэдээ"
 
4 сарын 11-ны хичээл дээр  Ислам хоолны газар хийсэн бяцхан сурвалжлагаа багшид үзүүллээ. Багш миний сурвалжлагын өнцөг зүгээр байна. Ганцхан БИ баатар маш их орсон байна. Сурвалжлага бол Мэдээллийн төрөл зүйл, тиймээс сэтгүүлчийн үзэл бодол өчүүхэн ч орж болохгүй. Хамгийн мэргэшсэн сурвалжлагчийн мэдээ сурвалжлаганд  БИ баатар огт байдаггүй юм гэж хэлсэн. Тэгэхээр дээр нь хараар зурсан нь миний гэрийн даалгаврын эх хувь нь, хамгийн дээр байгаа нь зассан хувилбар нь. Дунд нь бас хятадаар орчуулснаа оруулав.

                   Ислам хоолны газар өөр шашны хүмүүст үйлчлэх дургүй

Нар салхинд нилээд гандсан “Лан Жоу ислам хоолны газар” гэсэн хаяг хадсан энэ газар бол Шанхайн Сун Жиан дүүргийн Оюутны гудамжинд байдаг Ислам хоолны газар. Энд уг нь үйлчлүүлэгч тасардаггүй, гэхдээ амралтын өдрийн энэ өглөө хөл багатай байсан юм.
 Шанхай хийгээд өмнөд хятадад цөөн тааралдах алаг нүдтэй, хүрэл царайтай хүмүүс бол хоолны газрын эзэд болон үйлчлэгчид. Ихэнх мусалман хүмүүсийг толгой дээрх тавган хэлбэртэй цагаан малгайгаар нь таньж болно. 20 гаран настай болов уу гэмээр нэгэн уриалгахан Мусалман хүү надад үйлчилж, хоолны захиалга авлаа. Хонь үхрийн махтай 50 нэр төрлийн хоолноос би гурилтай шөл, будаатай хуурга захиалбал, 10 хүрэхгүй минутанд хийж өглөө. Энгийн хятад хоолны газрыг бодоход, элдэв амтлагчийн хурц үнэр багатай, мах ихтэй биш ч тун аятайхан амттай хоолтой санагдлаа.
 Их гарын мөнгөн аяга шиг том амсартай цагаан тавагнаас будаатай хуурга идэнгээ үйлчлэгчтэй сайн танилцвал Хөх нуур мужаас ирсэн, Ма Жүн нэртэй хэвлүүхэн яриатай хүү байв. Хятадын эх газрыг хэрэн байх Ислам хоолны газрын онцлог нь юу болох талаар асуувал “Бид Мусламууддаа л цэвэр ариун хоолоор үйлчлэх зорилготой.” гэж Ма жүн хариуллаа. Эдний хэлж байгаа цэвэр ариун хоол гэдэг нь Ислам шашны дээд судар болсон коранд нь нийцсэн хоол хүнсийг хэлэх бөгөөд бүр тодруулбал, хоолонд нь гахайн мах огт байх ёсгүй, үхэр, хонины мах байж болох ч зөв аргаар боловсруулсан байх хэрэгтэй. Тухайлбал, хонь үхрийг наран ургах зүгт толгойг нь харуулж байгаад нядалдаг тухай Ма жүн бас ярьсан юм.
 “Энгийн хоолны газруудад үхэр хонины махтай хоол идэж болох ч дээрх шалтгаанаар бидний шашинд харшлах тул мусламууд зөвхөн ислам хоолны газар хооллохыг зорьдог. ” гэлээ.
 Хоолны цэсэн дээр нь “Сарлаг” гэсэн бичиг байхыг санаандгүй хараад энэ тухай асуувал Ма жүн “Тиймээ, бид хоолондоо сарлагийн мах болон ямааны мах голдуу хэрэглэдэг. Шанхайд үхэр, хонины мах олдохгүй тул бид Ганьсү, Шин жиан болон Хөх нуур мужуудаас сарлаг, ямааны мах татдаг.” гэж хэллээ.
 Ислам хоолны газрууд гадаад хүмүүст үйлчлэх дургүй байдаг гэж сонсон тухайгаа хэлбэл “Өөр шашинтай хүмүүст үйлчлэх тийм дуртай биш байдаг нь үнэн. Гэвч шашин адил бол бид үндэстэн харгалзахгүй дуртай үйлчилдэг. Үйлчлэх ч ёстой. Манай хоолны газарт гэхэд, Турк, Африкийн зарим орнуудаас ирсэн Мусалман оюутнууд өдөр бүхэн ирж үйлчлүүлдэг. Тэр бүхэнд бид талархан угтаж, хамгийн сайхан хоолоороо үйлчилж гаргахыг зорьдог доо.” гэж Ма жүн хэлсэн юм.
     “Тэгвэл бурханы шашинтай над шиг хүмүүст танай хаалга үргэлж хаалттай юмуу хагас онгорхой байх нь гэж ойлгож болох уу?” хэмээн егөөдөн асуувал “Үгүй дээ. Хоолны газар бол үйлчилгээний, бизнесийн байгууллага. Тиймээс манай хаалга хүн болгонд нээлттэй. Гагцхүү манай шашныг илт дорд үзэхгүй, хүндэтгэлтэй боддог бол бусад шашины хүмүүсийг ч бид талархан хүлээн авна. ” гэж Ма жүн надад хариулсан юм.
    Ингээд захиалсан хоёр хоолны тооцоо болох 10 юань төлөөд, шинэ танилынхаа элэгсэг яриаг толгойдоо тээсээр Ислам хоолны газраас гарлаа.



没有评论:

发表评论