2012年12月8日星期六

Солонгосын “Төвийн өдрийн сонин”: Хятад улс дэлхийн ураны баялагт шунахын учир



 

Солонгосын “Төвийн өдрийн сонин”
11 сарын 10 өдөр

Хятадын бүх анхаарал дэлхийн ураны баялагт чиглэж байна. Хятад уул уурхай, эрдэс түүхий эдийн нөөцөө баталгаатай болгохын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа ч ураны баялагт онцгой их ач холбогдол өгөх болсон нь илт. Энэ нь хоёр шалтгаантай, нэгд цөмийн эрчим хүчний ашиглалтаа дээшлүүлэх, хоёрт цэргийн зориулалт бүхий цөмийн зэвсэгээ сайжруулах.


Хятадын томоохон эрчим хүч үйлдвэрлэгч болох Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)өнгөрсөн 9 дүгээр сард Австралийн Energy Metals компанийг худалдаж авахаар болсон. Мөн энэ корпораци Energy Metals-ын хувьцааны 40 хувийг эзэмшиж буй Jin da lee Resources –ыг бас худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Энэ бол Хятад улс дэлхийн гуравдах том уран үйлдвэрлэгч орон Австральд явуулж буй ураны тогтвортой стратег гээч нь юм.
 
Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) энэ оны эхэнд Монгол улсад уран олборлох лиценз бүхий Western Prospector корпорацид 28.7 сая доллорын хөрөнгө оруулалт хийж, уран олборлох эрхтэй болсон. Хятад улс 2007 оноос эхлэн дэлхийн уран үйлдвэрлэгч хамгийн том орон болох Канадад ч нилээд санаа тавьсан.

Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) -ийн холбогдох албан тушаалтан 11 сарын 9 –нд  Хонг Конгийн “Өмнөд Хятадын өглөөний сонин”-д мэдээлэхдээ: “ Уран олборлолтын асуудал дээр Хонг Конг эсвэл Хятадын эх газрын хөрөнгө оруулагчдын чухам хэнтэй нь хамтран ажиллах вэ гэдэг талаар бид яг одоо ярилцаж байгаа” гэжээ. Дэлхийн цөмийн нийгэмлэг(WNA)-ийн мэдээлж байгаагаар, өнгөрсөн хэдэн жилд Хятад улс Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC)Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)-уудаар дамжуулан Монгол, Африкийн Намиб, Нигер, Жордан, Казакстан, Узбекстан, Австрали, Канад гэсэн 8 улсад ураны орд газар ашиглах лиценз болон тодорхой тооны хувьцаа эзэмшихээр болсон байна. Тэдний эзэмшиж буй лиценз бүхий ураны орд газар 10 хол даваад байна гэж эх сурвалжууд мэдээлсээр байна.
Хятад улс гадаад дахь ураны түүхий эдийн нөөцөө баталгаажуулах гэж ингэж чармайж байгаа нь энэ улсын дотоодын ураны чанар гаднынхыг гүйцэхгүйн дээр нөөц нь хүрэлцээгүйтэй холбоотой. Үнэн хэрэгтээ, хятадын ураны нөөц 2020 он гэхэд шавхагдан дуусна гэж хятадын цөмийн эрчим хүчний салбар нь тооцоолж байна. Тэдний дотоодын ураны чанар Канад, Австралийн үйлдвэрлэж байгаад яагааад ч хүрэхгүй. Өнгөрсөн жил Хятадын ураны үйлдвэрлэл 796 тоннд хүрч, үйлдвэрлэлийн энэ хэмжээгээрээ дэлхийд 10 -т орсон. Ураны нөөцөөрөө тэд мөн дэлхийд 14 –т ордог. Гэсэн хэдий ч тэдний эрчим хүч үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзэлхүүн маш бага. Ердөө 2.2 %. Хятад 2020 он гэхэд энэ тоог 7 дахин өсгөхөөр тооцоолон ажиллаж байна. Энэ жил гэхэд л 35 цөмийн цахилгаан станц барьж ашиглалтанд оруулсан.
 
Хятадын засгийн газар бусад орны хардлагыг мэдэрсэн бололтой. Гадаадны улс орнуудын уран ашиглалт хөтөлбөрүүдэд оролцохдоо цэрэг хүчний зориулалтаар ашиглана гэж ганц үг ган хийхгүй байна. Тэд Австралийн засгийн газартай 2007 онд цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг хэлэлцээр(NSA)буюу энх тайваны зориулалтаар уран ашиглах хэлэлцээр байгуулсан.  Тэд одоо яг бас Канад улстай ийм хэлэлцээр хийхээр хэлэлцэж байна. Хэдий ийм хэлэлцээр байгуулж байгаа ч олон улсын шинжээчид Хятадын ураны тогтвортой стратег нь маш нарийн тооцоолсон цэрэг зэвсэгт хүчний зорилготой хэмээн үзэцгээж байна. Канадын уран ашиглалтын CanAlaska корпорацийн гүйцэтгэх захирал Emil Fung : “Хятадын анхаарал бүх дэлхийн ураны баялагт чиглэж байгаа нь эдийн засгийн гол зорилготой гэх боловч цэрэг дайны зориулалттай цөмийн зэвсгээ сайжруулах маш нарийн зорилготой байж болохыг үгүйсгэхгүй ” гэж мэдэгдсэн.

Орчуулсан:Энхтайваны Эрдэнэсувд
Greentara.miniih.com
2009 оны 11 дүгээр сар 24 өдөр 0:30

没有评论:

发表评论