2012年12月7日星期五

Монголоо өмөөрөхүй, Монголоо муулахуй

2009-11-02 00:01 in Shanghai

Ирэх долоо хоногийн External communication гэдэг хичээл дээр би гэдэг хүн энэ хичээлийг сонгон судалж буй ганц гадаад оюутан болохын хувьд Сайхан Монгол орныхоо 2008 онд болсон онцлох мэдээнүүдээс ангийн хятад нөхөд болон багшид танилцуулах ёстой болчихоод энэ мөчөөс толгойгоо гашилган сууж байна.
        Мэдээж ангийн нөхдийн ихэнх нь Хятадын урд нутгуудаас болон Шанхайн хүмүүс учраас монгол орны тухай, тэр тусмаа манай хэвлэл мэдээллийн салбарын хөгжил цэцэглэлтийн тухай олигтой мэдээлэлгүй нь тодорхой. Тиймээс энэ удаа 2008 оны оцлох мэдээнээс түрүүлээд  Социолист монголоос хэрхэн Ардчилсан монгол болсон тухай, энэ өөрчлөлт Сайхан монгол оронд минь ямар зүйлүүдийг авч ирсэн тухай, тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбарт ямар их өөрчлөлт, үсрэнгүй хөгжил гаргасан тухай товч яръя гэж бодож байна.
         Дээрх хэсгээ дуусгаад жинхэнэ даалгавартаа орны доо. 2008 онд болсон онцлох мэдээ гэдэг маань онцлох үйл явдалуудтай шууд холбогдох нь ойлгомжтой. Тэгэхээр бодоод байхад манайд болсон хамгийн том үйл явдлуудаас гэвэл Олимпиос медаль авчирсан Ардын таван баатарын тухай, Атрын гуравдугаар аяны тухай, Азийн чонын хортой архи олон хүний амь сүйдэлсэн тухай, эсвэл УИХ ын сонгуулийн тухай ярьж болохоор байна. Атал нөгөө  7 сарын 1-ий эмгэнэлт хар өдрийн тухай мэдээллээс илүү гарах онц мэдээ 2008 онд үгүй алга шигээ.

                               


         7 сарын 1 нд чухам юу болсон хийгээд аль улс төрийн хүчний турхиралт явагдсан хийгээд хэн нь энэ үймээнээс юу хожсон бэ энэ тэрийг огт ярихгүй ч энэ үйл явдал Ардчилсан Монгол орны хэвлэл мэдээллийн салбарыг яаж амьдаар нь боомилж байсныг эргэн санах ёстой.
         Энэ үнэхээр гамшигтай хар өдрүүд байсан. Яах аргагүй. Яг тэр үед хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан миний хувьд хэвлэл мэдээлэлийнхэн үгээ хэлж чадахгүйд хүрсэн нь үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай бүрхэг санагдаж байсан. Та нар бүгд санаж байгаа байх. Хэрэг явдал дэндүү аюултай хэмжээнд хүрсний дараа Ерөнхийлөгч зарлиг буулгаж, онцгой байдал зарлан, улмаар манай МҮОНТ -ээс бусад радио, телевизүүдийг хаасныг. Болоогүй сүүлийн хэдэн өдөр нь мэдээлэл цацаж байсан гол гол интернэт хуудсуудыг хүртэл хаасан шүү.  Тэр хэдэн өдөр бидний хэдэн хүмүүс (зөвхөн манай хэдэн сэтгүүлчид ч биш монголын бүхий л сэтгүүлчид бараг хамрагдах байх аа) юуг яаж мэдээлэх нь битгий хэл байдал ямархуу байгааг үнэн бодотой мэдэж, өөрсдийнхөөрөө дүгнэх аргагүй байсан.
          Би социолизмын сүүл үед төрсөн хэдий ч тухайн үеийн зарим зүйлийг жаахан жаахан санадаг. Ганцхан телевиз, хар цагаан зурагт, цөөн цагийн монгол телевизийн нэвтрүүлэг бас оросын нэвтрүүлэг….. бурхан минь тэдгээр өдрүүдэд яг л социолизмын үед эргэн очиж, бүхнийг өөрийн биеэр мэдэрч, өөрийн нүдээр харж буй мэт л байсан.
          Би хэвлэл мэдээллийн салбарт ажилладагтаа ч ингэж байгаа биш гагцхүү мэдээлэл технологийн эринд амьдарч байгаа Ардчилсан орны залуу иргэд бидний хувьд мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг юугаар ч солишгүй нандин зүйлс нь яах аргагүй мөнөөсөө мөн. Атал бидний интернэтийг тасалж, зурагтыг минь унтрааж, Фм радиог минь зогсоочихоод бүх зүйл сайхан болж байна, одоо сайхан унтаж амар гээд бүйвээлэх гэж оролдож байгаа бол зүгээр л ингээд чи үх гэж байгаатай агаар нэгэн мэт. Монголын хэвлэл мэдээллийн жинхэнэ эрх чөлөө гээч нь энэ үү ?
           Мэдээж монголоо өмөөрсөн монгол оюутны хувьд энэ тухай би мэдээж цухасхан ярих болно гэвч элэг нэгт та нартаа гэж монголоо муулахад,  тэд (улс төрийн тавцан дээр бүжиглэгчид)  7 сарын 1 нд  5 залууг биш дор хаяж 500000 залууг тэдний хэвлэн нийтлэх хийгээд тэнцвэртэй шударга мэдээлэл хүлээн авах эрх чөлөөтэй нь хамт алсан юм шүү.
Яг ингэж,,,,,,,,

                               

Энэ зургийг Хятадын Шинхуа агентлагийн 2008 оны 7 сарын 2 ны өдрийн мэдээнээс татаж авав.

没有评论:

发表评论