2012年12月7日星期五

Аав аа, хөрш айлын хүүхдүүд гоё сургуульд явах юмаа…..

          Өнгөрсөн долоо хоногт манай ангид External Communication in China гэдэг хичээлийг Проффесор Гуо Кэ орлоо. Энэ хичээл дээр би гэдэг хүн ганцаараа гадаад оюутан л даа. Бусад нь хятад оюутан учир багш ч нилээн шүүмжлэлттэй, ёстой Хүрлээгийн хэлдгээр ёстой Хурц хурц нийтлэлүүд гэдэг шиг ярьсан. Яг л бидний боддог, ярьдаг шиг зарим талаар хятад хүмүүс өөрсдийгөө бас л тэгж дүгнэдэг юм байна.
            Багш Хятадын хөгжлилд мөн л бидний ярьдаг шиг бяцхан дүгнэлт хийлээ.
Проффесор Гуо Кэ яриандаа : ” Хятад өнгөрсөн 60 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалт хийсэн. Ялангуяа барилгажилт хийгээд технологийн талаар санаснаас их амжилт олсон. Гэвч хүний хөгжил түүнтэй зэрэгцэхүйц байсан уу ? Үгүй. Аливаа улс орны хүний хөгжлийг тодорхойлох нэг чухал хүчин зүйл бол дээд боловсролын тогтолцоо хийгээд их сургуулиудын хөгжил, тэдний сургалтын чанар байдаг. “

                                


          “Дэлхийн Шилдэг 100 их сургуулийн хамгийн сүүлийн жагсаалтаас харахад, Хятадын Хонг Гонгийн Их сургууль 29 -т, Чин Хуа Их сургууль 49 -д орсон байна. Энэ үзүүлэлт хятадын дээд боловсролын чанарын стандарт Баруунд гүйцэж очих болоогүй байгааг бэлхнээ харуулж байна. “
         ” Хятад хүний ахуйн соёлгүй байдал, боловсрол тааруу байдлыг сайжруулахад маш их хугацаа хэрэгтэй. Магадгүй дахиад хэдэн арван юмуу хэдэн зуун жил хэрэгтэй. Гэхдээ үүнийг Хятадын эрх баригч, өндөр тушаалтан биш, залуу үе та нар өөрчилж чадна. Та бүхэн үр хүүхэд, мөн тэднийг үр хүүхдийг сургахдаа хоолны газар нусаа нийж болохгүй, гудамжинд цэрээ хаяж болохгүй гэдгийг сургах ёстой. “
         “Өнөөдөр хятадын хэвлэл мэдээлэл шинэ түвшинд маш хурдацтай хөгжиж байна. Энэ нь интернет мэдээлэл харилцаа холбооны хөгжил хурдтай байгаатай шууд холбоотой юм. Үнэндээ интернетийн зах хязгааргүй боломжийг далайтай зүйрлэвэл, түүний хүчтэй урсгал нэгэнт Хятад болон дэлхийн хөгжингүй орны хооронд байсан мэдээллийн асар том хана заагийг нэвтэлсэн.Гэвч бид Барууны түвшинд хүрэх яагаач үгүй байна. Бид энэ их мэдээллийн хаалтгүй урсгалд хэрхэн хандахаа мэдэхгүй балмагдаж байна. “
       “Хятад улс өдгөө External Communication -д ихээхэн анхаарал хандуулж байна. External Communication in China гэсэн энэ concept юуг илэрхийлж байна вэ?  Нэгд, Хятад улс хэвлэл мэдээлэл болон дотоодын хүч нөөц International Communication -ны тавцанд Сул дорой байгааг, Хоёрт, Хятад улс Олон улсын улс төр эдийн засгийн интеграцид оролцох хүчтэй хүрэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж буй юм. “

           Багшийн яриа ингэсгээд бас бус зүйл ярьснаар өндөрлөлөө.
       Энд суралцан байгаа гадаад оюутны өнцгөөс багшийн ярьсанд өөрийн дүгнэлтийг хийх гэтэл нэгэн бодол арай хүчтэй орж ирээд байлаа. Тэр нь Дэлхийн 100 шилдэг их сургуулийн жагсаалтад 2 сургууль нь орсон байхад энэ хүмүүс бас юу гоншигоноод байдаг юм бол гэсэн тэнэг бодол. Би буруу боджээ. Учир нь би монгол хүний үхэр бодлоороо энэ асуудалд мөчид хандсан байна. Энэхэн зуур надад манай монголд ингэхэд дээд боловсрол ямар түвшинд билээ гэж бодон суулаа. Маш олон хүн манай сургуулиуд сайн ш дээ. Ер нь гайгүй ш дээ гэж эерэгээр хандах байх л даа. Би ч монголдоо байсан бол тэгэх л байсан.
          Энэ нь энгийнээр бол далайн загас далайд байгаагаа мэддэггүйтэй адил юмуу даа.  Далайн загас ер нь өөрийгөө усанд байгаагаа хэзээ ч мэдэхгүй байх л даа. Учир нь ус загасны бие хоёрын хооронд өчүүхэн ч төдий зай завсар үгүй.  Тиймээс далайн тухай ч боддоггүй хийгээд бодох шаардлагагүй байх. Гэтэл Хятад аквариум амьдарч байгаа над мэтийн ч юмуу жижиг загас Өлзийтөгсийн нүдний шилний цаанаас амьдралыг хардаг шиг л  далайн асуудлуудыг илүү тод харж байх шиг.
        Ер нь бол би Хятадынхаас өөр аквариумд амьдарч үзээгүй болохоор Баруунд ч юмуу ямар байдгийг мэдэхгүй байна. Ямартай ч хятадын аквариумууд маш том том өргөн фронтын сайн шилээр хийгдсэн тул,,,,,,хэхэхэ, загасны яриагаа хурдан цэглэхгүй бол хүн ойлгохын эцэсгүй юм болох нь. Хятадын аль ч газрын Их сургуулиуд маш том том барилгууд анги танхимтай. Зүлэгжилт орчин сайтай.  Нэг их сургуулийн хүрээ буюу хашаа нь за даа манайхаар бол нэг хороололын дайтай гэхэд арай томдох байх, гэхдээ хэд хэдэн хороонуудыг нийлүүлсний дайтай гэвэл арай дөхөх юм шиг байна аа. Ялангуяа бурхан минь, их сургуулиудын Номын сан нь ямар гоё байдаг вэ? Сургууль бүрийн номын сан нь тухайн сургуулийн нэрийн хуудас тул өөр өөрийн өвөрмөц шийдэл бүхий дизайнтай, юун манай улсын хэмжээний номын сангууд.

Энэ нь манай 上外 их сургуулийн                                     Харин энэ 东华 их сургуулийн
        Номын сан                                                                                  Номын сан 
        Хятадын сургуулиуд Баруунд хүрэхгүй байж болно. Явж явж хүрэх хүрэхгүй нь тэдний асуудал. Гэсэн чинь,  манай дээд боловсрол,их сургуулиуд, заах арга, сургалтын орчин Хятадад хүрэхгүй байгаа юм биш үү. Хүрэхэд хол байх шиг. Энэ чинь одоо бидний асуудал гарч ирж байна. Би дэндүү олон мөрөөдөлтэй хүн л дээ. Ядаж нэг сайхан сургууль байгуулах юмсан гэж их бодно оо. Эс бөгөөс Монголын Улсын сургуулиудад иж бүрэн байр сав, гоёмсог сургууль барьж өгч хотын төвөөс холдуулаад, олон жижиг сургуулиудыг улсын сургуулиудад нэгтгээд, оюутны хотхон энэ тэр нь тасарчихсан. Хамгийн гол нь номын санг нь онцгой дизайнаар хийж, дэлхийн шилдэг шинэ номнуудаар дүүргэх хэрэгтэй байх.
        Үүний дараа хүүхдүүдээс ухаантай байхыг санал болгож, тэдэнд олон улсад өрсөлдөх боломжийг нээхэд нь туслах хэрэг гарах байх.
        Номын сангийн тухай дараа маш сайхан дэлгэрэнгүй бичье гэж бодож байна. Танд энэ талаар санал байвал бичээрэй. За баяртай.

2009-10-16 19:46  in Shanghai

没有评论:

发表评论