2012年12月8日星期六

中国陶宝网上被骗了 Хятадын Хакеруудад хулхидуулсан тэмдэглэл


За нэг нартай сайхан өдөр интернэтээр нэг инээдмийн юм захиалж авахаар сэтгэл шулууддаг юм байна (www.taobao.com Хятадын интернэт худалдааны том сүлжээ) аа.  Шанхайд ирснээсээ хойш интернэтээр (ихэвчлэн www.dangdang.com дээрээс ном болон бусад барааг авдаг) чамгүй олон худалдааг амжилттай хийсэн над шиг хүнд энэ удаагийн худалдаа ч юу ч биш санагдлаа. Дотроо бөөн итгэл л байлаа.

Авах гэж санаархсан зүйл маань 10 инчийн дэлгэцтэй миний компьютер (хичээлдээ авч явахад хөнгөн гэж шуналтаад аа. Тэрнээс ч хайртай хүнээсээ бэлгэнд авсан хөөрхөн лаптоптой л доо). Болоогүй бас хоёрдахь хэрэглээний гэж байгаа. Элэгдэл нь 80 хувь. Хамгийн инээдтэй нь 350 юуаний үнэтэй ( Инээд хүрэх ч юу байхав. Уг нь ч мөнгө л дөө. Бараг 80000 төгрөг ). За ингээд компанитай эхлээд чаталлаа. Утсаар бас ярьлаа. Бүх зүйл урьд хийж байсан худалдаа шиг л хэвийн ОК байлаа. Гэхдээ нэг зүйл дээр жаахан өөр. Тэр нь төлбөр төлөх нөхцөл. Урьд нь бараагаа авсны дараа төлбөрөө бэлнээр (货到付款方式) төлж байсан би энэ удаа эхлээд банкаар мөнгөө гуйвуулах (银行汇款) болдог юм байна. Нэг их зүйл бодсонгүй. АТМ дээр очоод мөнгөө данс руу нь шилжүүлчихлээ. “Маргааш барааг явуулчихна. Өдөр гэхэд оччих байх. Хамтран ажилласанд баярлалаа.” гэж эвлэгхэн яриа хөөрөөтэй компаний ажилтан эмэгтэй утсаар хэлж байна аа.
 
За ингээд маргааш нь боллоо. Үд дундын алдад, өөрийгөө хүргэлтийн үйлчилгээний компаниас (快递公司) ярьж байна гэж нэг эрэгтэй утсаар яриад үлгэрийн юм ярьдаг юм байна. “Таны худалдаж авсан бараа хулгайнх (走私品) юм байна. Та бараагаа авмаар байвал өөрийгөө цагдаагийн ажилтан биш гэдгээ батал. Баталгааны 3000 юань  тушаачих. Тэгээд барааг чинь одоохон хүргээд өгнө. Бараагаа хүлээн авсны чинь дараа баталгааны мөнгийг (保证金) буцааж гуйвуулна” гэдэг байна ш дээ. Тэгэхээр нь компани руу залгаж тодруулах гэтэл  “Найз аа, 3000-ийг нь төлчих өө. Тэр мөнгө чинь баталгааны л мөнгө. Буцааж өгнө. Ер нь хүргэлтийн компаниудад ийм бичигдээгүй дүрэм байдаг байхгүй юу” гэж байна.

Нилээн их хэл ам болсоон. Баталгааны мөнгө төлөх чадваргүй бол барааг буцаая даа (退货) , гэхдээ 1 сар хүлээ гэж компаний хүүхэн хэлэв. Би ч уурандаа “Хэдэн халтар төгрөгний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, та нар шиг хогийн хятадуудыг үзэн ядаж байна.(我真讨厌你们该死的中国人,为了几块钱你们都能把双眼给挖出来,骗人的都该死!)” энэ тэр гээд баахан л муухай үгээ шидэлж гарав. Ямар ч нэмэргүй ээ. Сүүлдээ нөгөө компаний хүн болон хүргэлтийн үйлчилгээний хүн аль алинынх нь утас холбогддоггүй юм байна. Сүүлдээ компаний веб нь ч нээгддэггүй гэнэ ээ. Ингээд жинхэнээсээ хулхидуулснаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй боллоо.

Би олон сайн хятад хүн мэднэ. Гэвч муухай хятад хүн бас цөөнгүй гэдгийг энэ жишээгээр эргэж нэг санаж авлаа. Хамт сурдаг хоёр Африк найз маань намайг ятгаж, яасан ч зүгээр орхиж болохгүй гэж зоригжуулаад, дараа өдөр нь цагдаагийн газар (公安局派出所) очиж, хэрэг бүртгүүлэхээр (报案) явлаа. Цагдаа гуай нэг сар хүлээ л гэсэн бол яах уу? ккккк. Замаараа мөнгө гуйвуулсан банкаар орлоо. “Энэ данс Шанхайн данс биш, өөр газрынх байна. Мөнгөө буцааж авах аргагүй ээ. Тийм хүн хуурдаг хүмүүс чинь ийм дансаа хуурамч бичиг баримтаар нээлгэдэг.” гэж банкны харилцагчийн зөвлөх нь хэлдгийн байна. За ингээд сүүлд нь нөгөө худалдааны том веб рүү нь залгаж, гомдол мэдүүллээ. Тэр хүмүүст өнөө интернэт дэлгүүрийн нэр хаягийг өгвөл, “Та гарцаагүй хакеруудад (黑客) хууртагдсан байна. Таны хэлсэн энэ хаяг дээрх дэлгүүр энэ хаягаа ашиглалгүй 1 жил гаран болж байна. Бид танд тусалж чадахгүй нь дээ. Та интернэт худалдан авалтын ЖИФҮБАО (支付宝) карт хэрэглэсэн бол ийм эрсдэлд орохгүй байсан юм” гэлээ.

Ингээд интернэтээр мөнгөө алдсан нь нэртэй хавтаст хэрэг хаагдсан даа. Үгүй ээ. Хаагдаагүй юм байна. Манай Африк залуу “Барууны мэдээ бичлэгийн судалгаа (西方新闻报导研究)” хичээлийн даалгавар дээр энэ хэргээр шуурхай мэдээ (break news) бичиж, өнөөдрийн хичээл дээр од болсон. Чень багш мэдээн дээр нь нилээд олон зүйлийн санал хэлсэн ч ангийн хүүхдүүд харин цөм түүнийг дэмжиж, мэдээг нь хуулж авлаа.
За тэгэхээр Хятадад интернэтээр юм худалдан авахаар шийдсэн бол дараах хэдэн зүйлийг сайн бодолцоорой.
1. Нэр хүндтэй сайтаас, нэр хүндтэй дэлгүүрийг сонгох
2. Онцгой хямд зүйл сонгохгүй байх
3. Бараагаа авахдаа төлбөрөө бэлнээр төлөх нөхцөлтэйг сонгох
4. Эсвэл интернэт худалдан авалтын тусгай карт 支付宝-аар төлбөр төлөх нөхцлийг сонгох
(Энэ карттай байхад, бараагаа захиалахдаа картандаа мөнгөө байршуулна. Түүний чинь үндсэн дээр компани бараагаа илгээнэ. Ингээд та бараагаа хүлээн авсны дараа банк цаад компаний данс руу картнаас чинь мөнгө гуйвуулдаг юм. Хэрэв бараагаа авахаас татгалзвал мөнгө картанд чинь байж байх учраас ямар ч эрсдэлгүй. Хакерууд ихэвчлэн банкаар гуйвуулахыг юмуу интернэт банкаар гуйвуулахыг оролддог юм гэдгийг сүүлд мэдсэн. Гэхдээ ЖИФИБАО карттай хүн бас хулхидуулсан тохиолдол бас байна аа. Захиалга өгсний дараа 7 хоногийн хугацаанд та захиалгаа цуцлахгүй байгаа тохиолдолд банк автоматаар нөгөө компаний данс руу гуйвуулчихдаг юм байна. Зарим компаний хүргэлтийн компани удаад байна гэдэг шалтгаар 7 хоногийг дуусгангуутаа мөнгийг залилдаг юм байна. За гэхдээ ийм тохиолдол бага учраас ийм карт нээлгэх юмуу юм захиалах болбол өөр нэг найзынхаа ийм картыг ашиглаж болно л доо.)
5. Хятадын Чатын том сүлжээ болох QQ болон өөр хувийн мессэнжерээр харилцахгүй байх
6. Хүргэлтийн компаниуд элдэв мөнгө нэхвэл өгөхгүй байх

За нэг иймэрхүү зөвлөмж өгье.  Хакеруудтайгаа Хятадууд тэмцэж чадахгүй байгаа юм байна. Гэхдээ янз бүрийн шугамаар сурталчилгаа хийгээд байгаа юм байна лээ. Уг нь ийм том улсад интернэт цагдаа (网警) гэж баймаар юм аа. Цагдаа намайг 1 сар хүлээ гэхэд нь надад ямар тэнэг санагдсан бэ??? Саяхан “Тансан лам Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” -ийг өөрчлөн интернэтээр залилан хийх тохиолдол олширсон байдлыг хошин шогийн үзүүлбэр хэлбэрээр гаргасан нь нилээд олон хүнд хүрсэн юм шиг байна лээ.

Сэтгүүлзүйгээр сурч байгаа оюутнуудад хэрэг болж ч магад. Ангийнхаа Африк оюутан Taoffic.R Toure  -ийн миний дээрх түүхээр бичсэн брийк ньюсийг (бас news story гэж нэрлээд байх юм билээ.) оруулъя.

A foreign student cheated on Taobao website
 
A foreign student of Shanghai International Studies University (SISU) has been swindled this weekend by a hacker on the Chinese famous shopping website Taobao while trying to buy an electronic Notebook.
The victim, a 26-years-old lady who preferred to keep the anonymity, said that in order to receive her commanded notebook the delivery company claimed 3000 RMB from her as a guarantee that she is not a police agent because the commanded item is a fake one and that when she receives her command that money would be refunded.
Surprised by this attitude, the victim contacted the supplier to obtain some clarifications, but the later maintain that this is the normal procedure, and if she wants to refund her money back then she has to wait one month later.
The responsible for Taobao website said that this supplier is nothing rather than an internet hacker who use the net to cheat people and that it’s very hard to arrest him.  “There is no hope for you to get your 350 RMB back, we advise you to use Zhifu bao card instead of the bank transfer system, the Zhifu bao card being relatively more secure” he said to the victim on the phone.
In Songjiang University Town police office, where the victim when to complain, the police officer maintain that there is nothing the police could do for the moment, and that she has wait the period of one month deadline given by the supplier, if he doesn’t refund after that, then the police will intervene.
The hope of recovering her money back is very slight since the shop under which the hacker was active online has disappeared from online Taobao shop.
“Three hundred RMB is not a big deal for me, but what I care about is to draw the attention on this kind of phenomena, so that they won’t continue cheating other innocent online customers” said the victim.

没有评论:

发表评论