2012年12月8日星期六

Глобал Таймс: “Хятадууд Монголын газрын тосны хайгуулд 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийсэн”



МУ-ын ЗГ-ийн Х гишүүн:“Хятадууд Монголын газрын тосны хайгуулд 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийсэн ч ашиг тун бага хүртэж байна”

Хятадын Глобал таймс сонин
2009-10-27

Хятадын газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг хамгийн том компани болох Хятадын vндэсний газрын тос, байгалийн хийн компани (CNPC-China National Petroleum Corporation) Монголын газрын тосны хайгуулын салбарт 500 сая ам доллорын хөрөнгө оруулсан ч ашиг тун бага хүртэж байна хэмээн МУ-ын засгийн газрын нэгэн эрхэм гишүүний хэлснийг Ройтерс агентлаг 10 дугаар сарын 26 –нд мэдээндээ иш татсан байна.
Монгол улсын газрын тосны орд газрууд Монгол, Хятадын хилийн бүс нутагт голчлон төвлөрдөг. Тус улс 1997 онд анхны цооногоо амжилттай өрөмдөж, түүнээс хойш 30 гаруй мянган тонн түүхий тос олборлосон бөгөөд бүгдийг нь Хятад руу экспортлосон.


Монгол улс бол Азийн төв хэсэгт оршдог, газар нутаг өргөн, хүн ам цөөн, эдийн засгийн хөгжил муутай улс юм. Тус улсын газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын ажил маш доогуур түвшинд явагддаг. Өнгөрсөн зууны сүүлээс л цөөн тооны цооногуудад өрөмдлөг хийж эхэлсэн. Үүнээс өмнө арилжааны өндөр ашиг бүхий орд илрүүлж байгаагүй юм. Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны 7 дугаар сард Хятад улсад айлчлал хийхдээ Хятадын компаниудыг энэ салбарт Монголын талтай хамтран ажиллах санал тавьсан.
 
Одоогоор Монгол улс гадаадын компаниудад өөрийн нутаг дэвсгэрийн 26 бүсэд газрын тос, хийн хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийг дуудлага худалдаагаар шилжүүлэн өгөөд байна. Хайгуулын компаниуд эдгээр бүсэд нөөц ихтэй орд илрүүлбэл Монгол улсын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийж, олборлолт явуулах ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эндээс томоохон хэмжээний орд илрээгүй бөгөөд газрын тос, байгалийн хийн нөөц нь арвин илрэлүүд хуруу дарам цөөн байгаа юм.
 
 Монголын газрын тосны нөөц бүхий ордууд өмнөд болон зүүн бүсийн Дорнод, Дорноговь, төв аймаг зэрэг аймгуудын нутагт илэрсэн. Монголын хэвлэл мэдээлэл, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Монгол улс газрын тосны нийт 22 орд газар илрүүлсэн ба одоогоор 6-8 милиард баррель нөөц тогтоогоод байна. Эдгээрээс Хятад улстай хиллэдэг зүүн, өмнөд, баруун бүс нутгуудад 13 томоохон орд байх ба тэдгээрийн нөөц дор хаяж 3 милиард баррель юм. Дорнодын Тамсаг Булагийн нөөц гэхэд дангаараа 1.5 милиард тонн, Дорноговийн Зүүнбаянгийн газрын тосны ордын нөөц мөн 700 сая тонн юм.
 
Одоогоор Монгол улс Америкийн “СОКО” болон Хятадын Sinopec группын охин компани болох Дун Шэн зэрэг компаниуд газрын тос, хийн хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд
Greentara.miniih.com
2009 оны 12 сарын 02 өдөр 00: 30
Шанхай хот

没有评论:

发表评论