За нэг нартай сайхан өдөр интернэтээр нэг инээдмийн юм захиалж авахаар сэтгэл шулууддаг юм байна (www.taobao.com Хятадын интернэт худалдааны том сүлжээ) аа. Шанхайд ирснээсээ хойш интернэтээр (ихэвчлэн www.dangdang.com
дээрээс ном болон бусад барааг авдаг) чамгүй олон худалдааг амжилттай
хийсэн над шиг хүнд энэ удаагийн худалдаа ч юу ч биш санагдлаа. Дотроо
бөөн итгэл л байлаа.
2012年12月8日星期六
Танилцах үдэшлэг буюу мартагдашгүй коммунист парти
Тайзны гэрэлтүүлэг буюу хятад инженерээс сурсан зүйлс
Өвлийн амралтаар Монголд харихдаа нэг орчуулганд дайчлагдах хэрэг
болов. Манай Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Өвөр Монголын Одон
телевизтэй хамтран жил бүрийн цагаан сарын баяраар “Энх Мэндийн хадаг”
нэртэй телевизийн бүтээл хийдэг бөгөөд үүнд нь Монгол Хятадын урлагийн
одууд оролцдог уламжлалтай. Өнгөрсөн жил зураг авалт Өвөр монголд
болсон бол энэ бар жилийн зураг авалт манай эх оронд болсон юм. Зарим
нь санаж байгаа бол цагаан сарын шинийн нэгэнд манай телевизийн
хөтөлбөрөөр энэ концерт гарсан.
订阅:
博文 (Atom)