2012年12月8日星期六

Танилцах үдэшлэг буюу мартагдашгүй коммунист парти

          Тэнэг гэхэд тэмдэггүй коммунист партид оролцоод, сая л өрөөндөө ирлээ. Уг нь манай монголын их сургуулиудад болдог танилцах үдэшлэг шиг юмуу даа. 9 сард хичээл эхэлснээс хойш манай ангид анх удаа л парти маягийн юм зохиож байгаа нь энэ болой. Манай ангийн дарга Жан Руй болон Жан Шин нарын удирдлага дор, ангийн идэвхитэй хүүхдүүд хичээл ордог нэг ангийг энд тэнд нь шаар өлгөж, самбар дээр “我们闪闪发亮!” буюу “Бид Гялалзаж байна” гэсэн уриа маягийн үгсийг шохойгоор бичих  зэргээр нилээд баярын уур амьсгал оруулж чимэглэжээ. Ангийн хүүхэд бүрт баг зүүлгэж, П хэлбэрээр өрсөн ширээнүүд дээр мандарин, бохь, чихэр, печень гээд жижиг сажиг амттан тавьсан байлаа.

Партид ирэхээс өмнө ангийн дарга залуу, бидний хэдэн гадаад оюутнуудад ямар нэг тусгай үзүүлбэр хамтарч гарга гэж даалгасан боловч бид байдлыг харж байж, хэрэг гарвал тэр үед нь нэг юм бодоцгооё гэж тохирсон байв. За ингээд л биднийг ангид орж ирээд удаагүй байтал ангийн дарга залуу бидэнд огцом том бэлэг барьлаа. Ямар гээч? манай сургуулийн магисртын албаны нэг багшийг хүндэтгэлтэйгээр урьж оруулж ирэв. За ингээд л лидерүүд партигаа албан ёсоор нээснийг мэдэгдээд, ангийн гэрлийг унтраав. ккк…Манай ангийн 6 охин солонгос хамтлагийн аян дээр учиргүй бүжиглэв. Энэ бол Солонгос урсгал Хятадын залуус дунд газар авч байгаагийн нэг илрэл юмуу даа. Бүжгэн дээр нь урам нэмж, ангийн зарим нөхөд солют буудууллаа.  Дараа нь анги нийтээрээ утга учиргүй тоглоом тоглож эхэлсэн. Хамгийн эхний тоглоом нь, тоо тоолох. 7 -ийн тоо орсон болон 7 -ийн хүрд таарсан тоог хэлэхгүй өнгөрнө өө гэж…………Хэн нэг багшийн хамар дор иймэрхүү жаахан хүүхдийн тоглоомоор тасралтгүй зугаацах хэрэгтэй болсон. За тэгсэн тоглоомын дунд хоёр хүүхэд шийтгүүлж, хайрын хос болж жүжиглэх хэрэг гарав. Зохиолд хамгийн сүүлд нэг нэгийгээ үнсэх байсан бөгөөд тэр хоёр тэнд бараг хонь хурга нийлж байгаа дайны юм болдог байна ш дээ. Бөөн хүнийг хуйлруулаад л үсрээд л, өнхрөөд л, маяглаж өгч байна аа. Сүүлд нь нэг охин гялгар хүүдий авчирч өгснөөр асуудлыг хурдан шийдэж, уутны хоёр талаас уруулаа шүргэсэн болов. Хорвоо дэлхий дээр хамгийн их тоосыг хөдөлгөж, хамгийн их үрждэг ард түмэн гэдгийг нь хэн ч мэдэхгүй гэж бодоод байгаа юм байх даа, нэг л их гэнэн хонгор хүн болж худлаа жүжиглэцгээхийг нь харахаар уур хүрээд байдгийн. За гялгар ууттай Франц үнсэлт л манай партигийн хамгийн том сенсац байв шив дээ…..
 
Магистрантууд гэчээд ийм том социолист тэнэглэл дундаас баяр цэнгэл хайх нь жинхэнэ цагийн гарз юм шиг санагдаад тэсэлгүй дундаас нь үсрээд гараад ирсэн. Өрөөний охин Мари маань орж ирж байна. ккккк…..Намайг гарсны дараа байдал бүр хэцүүдсэн гэнээ. Ангийн дарга: “Энэ ангид орж ирснээс хойш чухам юу та нарын дурсамжинд хамгийн сайхан мөч болон үлдсэн бэ? Тэр мөчүүдээ хүн бүр санацгаая. За, нүдээ аниарай…..” гэрэл унтарсан мөчийг ашиглан манай хүүхэн коммунист партигаас зугтаад гараад ирсэн гэж байна. Бодоход дунд сургуулийн 6, 7 дугаар ангид байхдаа хийдэг байсан манайхны парти ч үүнээс хамаагүй илүү чөлөөтэй бас хөгжилтэй байдаг байсан санагдана. За тэгээд коммунист парти нэг иймэрхүү. Хятадууд аа гэж баярлаж цэнгэж чаддаггүй сонин ард түмэн юм даа.


“Ядуугаа мэдэхгүй Монгол шиг их баяр тэмдэглэдэг улс алга аа.” гээд байдаг хүмүүс асуудлыг бас нөгөө талаас нь нэг бодоод үзмээр юм шиг ээ. Ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хамгийн сайн хийж чадна гэдэг чинь чадвар бас баялаг ш дээ. Монголчууд дээр үеэсээ л “Өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал ” бүжиглэж, өргөн уудам нутаг дээрээ жинхэнэ эрх тааваараа наадан цэнгэж чаддаг ард түмэн шүү дээ. Үүнд буруутаад доройтоод байх зүйл байхгүй юм шиг санагддаг. Улс орны эдийн засаг мөнгө сангаа нь муу, ядуу байж болох боловч хүн зон нь өвдөж өлсөж үхэхийн зовлонгүй, даяар ардынх нь сэтгэл тэнүүн жаргалтай байх амин чухал мэтээ.  Дайн дажин, өвчин тахал нүүрлээд байгаа биш хотол олноороо баярлаж цэнгэхийн буруу юунд байхав.

2010 он Шанхай хот

没有评论:

发表评论